Дэлхийн 74 оронд борлуулагддаг эко стандартын угаалгын нунтаг





Бүтээгдэхүүний танилцуулга



CLEACE JOBY угаалгын нунтаг нь бактерийн эсрэг, анхилуун үнэртэй угаалгын нунтаг нь E-Coli гэдэсний өвчин үүсгэгч, S Aureus арьсны өвчин үүсгэгч зэрэг элбэг тохиолддог бактерийг устгадгаараа давуу талтай. Дэвшилтэт технологийг ашиглан сайжруулсан идэвхтэй бүрдлүүд нь хувцсан дээрх толбо, үл үзэгдэх бохирдлыг гүн цэвэрлэж, хоолны эвгүй үнэр, утаа тортгийн үнэрийг ор мөргүй арилгаж, хувцсыг цэвэр, шинэхэн мэт болгон таатай мэдрэмж төрүүлнэ.

Олон улсын стандартын шаардлага ISO 9001, ISO14001, SGS олон улсын лабораторийн чанарын шаардлага хангасан Монгол улсад итгэмжлэгдсэн лабораторийн стандарт шаардлагыг хангасан шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн юм.





Уг бүтээгдэхүүн нь одоогоор дэлхийн 74 оронд борлуулагдаж байна.





Бүтээгдэхүүний 5 онцлог давуу тал

1. Байгалийн олон төрлийн идэвхтэй найрлага агуулсан учир хувцасны бохирдлыг гүнд нь хүрч цэвэрлэн шинэхэн мэт болгоно.

2. Өнгийг сэргээх найрлагатай учир хувцасны тань өнгийг мэргэжлийн төвшинд сэргээж цагааныг цайруулж, өнгийг сэргээнэ.

3. Амархан зайлагддаг найрлага агуулсан тул хувцсыг зайлахад амар болсноор ус болон цаг завыг тань хэмнэнэ.

4. Ургамлын охь агуулсан тул гараар угаахад хүний арьсанд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

5. Фосфорын нэгдэл агуулаагүй тул өдөр тутамдаа хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй, байгаль орчинд ээлтэй.